НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяагийн санаачилгаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 10 дугаар байрны хажууд тоглоомын талбай ашиглалтад орлоо. Тус байр 69 өрхтэй, 340 хүүхэдтэй. Гэвч ойр хавьд хүүхдийн тоглоомын талбайн тохижилттой газар байгаагүй аж. Харин байрны СӨХ-той зөвшилцсөний үндсэнд НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажилд санал оруулж уг ажлыг “Бодь Хангай” компаниар гүйцэтгүүлсэн байна. Гүйцэтгэгч компани зургийн дагуу тоглоомын талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэснээс гадна өөрсдийн санаачилгаар зурагт тусгагдаагүй, хажуугийн150 мкв талбайг тохижуулсан байна.
Талбайг хүлээн авах комиссын ахлагч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын барилгын хяналтын инженер Г.Дэлгэрсайхан уг тоглоомын талбайг бусад тоглоомын талбайтай харьцуулахад харьцангуй бага зардлаар аятайхан тохижуулсныг онцолж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэснийг тэмдэглэлээ.
Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлэг
Холбоотой мэдээ