Усан онгоц дээрх сонгодог үдэш

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Усан онгоц дээрх сонгодог үдэш

Энэ жилийн хамгийн гайхалтай сонгодог поп үдэш Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Завь” кафед наймдугаар сарын 27-ны бямба гаригт 20:00 цагаас болох гэж байна.

Энэхүү үдэш дэлхийн шилдэг, сэтгэлд хоногшсон, дурсамж үлдээсэн тэр л аязыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “Memory Pop Orchestra” хамтлаг эгшиглүүлэх юм.

Энэ өдөр орчин үеийн сонгодог аязууд “Завь” кафед эгшиглэхээс гадна МУГЖ, Гелиникийг А зэрэглэлийн Олон улсын уралдааны гранпри шагналт, ДБЭТ-ын гоцлол дуучин Мөнгөнцэцэг, ДБЭТ-ын дуучин Г.Шижирболд нар оролцож, ая дуугаа өргөнө. Тоглолтыг урлаг ойлгодог зөвхөн танд зориулан хийж байгаа бөгөөд таны амьдралд хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээх болно.

Таксны тоо хязгаартай тул та яг одоо амжиж захиалгаа өгөөрэй.

Тасалбарын тухай мэдээллийг: 326020

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж