Энэ жилийн хамгийн гайхалтай сонгодог поп үдэш Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Завь” кафед наймдугаар сарын 27-ны бямба гаригт 20:00 цагаас болох гэж байна.
Энэхүү үдэш дэлхийн шилдэг, сэтгэлд хоногшсон, дурсамж үлдээсэн тэр л аязыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “Memory Pop Orchestra” хамтлаг эгшиглүүлэх юм.
Энэ өдөр орчин үеийн сонгодог аязууд “Завь” кафед эгшиглэхээс гадна МУГЖ, Гелиникийг А зэрэглэлийн Олон улсын уралдааны гранпри шагналт, ДБЭТ-ын гоцлол дуучин Мөнгөнцэцэг, ДБЭТ-ын дуучин Г.Шижирболд нар оролцож, ая дуугаа өргөнө. Тоглолтыг урлаг ойлгодог зөвхөн танд зориулан хийж байгаа бөгөөд таны амьдралд хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээх болно.