АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Паул хотын төвийн нэгэн барилгын ханаар авирч буй нэгэн бор илбэнх цахим ертөнцийг шуугиулаад байна. Илбэнх UBS Plaza гэх барилгын 20 давхрын ханаар ямар ч асуудалгүй авирч чадаж байжээ. Тус барилга 25 давхар аж. Үүнийг харсан Миннесота хотын иргэд энэхүү нөхөрсөг элбэнхийг ‘Ханан дээгүүр явагч Элбэнх-Аалз’ гэж нэрлээд байна.
Хамгийн сонирхолтой нь илбэнх өнгөрсөн даваа гаригт Сэйнт Паул хотын өөр нэгэн барилгын ханан дээр явж байсан гэнэ. Энэ нь Town Square гэх барилга байжээ. Барилгын дотор байсан ажилчид урт дэгээ ашиглан татах гэсэн ч илбэнх тоосон ч шинжгүй маргааш нь дахин өөр барилгын ханан дээгүүр авирч харагджээ. Хотын даргын зүгээс ‘Зэрлэг амьтдыг хамгаалах газартай бид холбогдоно. Илбэнхийг урхинд оруулж чадна гэж найдаж байна’ гэжээ. Ямартай ч элбэнхийг унахаас сэргийлж хотын захиргаа хамгаалалт тавин ажиллаж байгаа юм.
Цахим сүлжээнд илбэнхийг аврах хандивын арга хэмжээ явагдаж байгаа бөгөөд данс хүртэл нээсэн гэнэ.