Манай гаригийн спортын хамгийн том үйл явдал болох хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ эхлэхэд ердөө ганцхан өдөр үлдээд байна. Одоогоор шигшээ багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ Орост хүрэлцэн очиж бэлтгэлээ базааж байгаа билээ. Шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж дэлхийн аваргад оролцох нь тамирчдын хувьд нэр хүнд, үүрэг хариуцлага ирж байгаа бол бэлтгэл сайтай байсан ч шигшээ багтаа багтаж чадалгүй гунигтай хоцорсон тоглогчид бас байна. Ингээд дэлхийн аваргад оролцох боломжтой байсан ч шигшээ багтаа багтаж чадаагүй 23 тоглогчтой танилцъя. Энд бэртэл авсан болон зодог тайлсан тоглогчдыг дурдсангүй.
Хаалгач:
Серхио Асенжо. Испаний шигшээ баг болон Вильярреал клубын хаалгач. Өнгөрсөн улиралд клубынхээ төлөө лигийн 23 тоглолтонд оролцсон.
Бернд Лено. Германы шигшээ баг болон Байер Леверкузен клубын хаалгач. Өнгөрсөн улиралд шигшээ багийнхаа хамтаар конфедрэшн кап тэмцээнд оролцсон бол клубынхээ төлөө лигийн 33 тоглолтонд оролцсон
Жо Харт. Английн шигшээ баг болон Вест Хэм Юнайтед клубын хаалагч Ж.Харт нэгэн цагт Английн номер нэг хаалгач байсан
Хамгаалагч:
Маркос Алонсо. Испаний шигшээ баг болон Челси клубын хамгаалагч клубтээ өнгөрсөн улиралд сайн байсан ч шигшээ багтаа дуудагдаагүй.
Алекс Сандро. Бразилын шигшээ баг болон Ювентус клубын хамгаалагч өнгөрсөн улиралд клубтээ 39 тоглолтонд оролцсон.
Сергей Роберто. Испаний шигшээ баг болон Барселона клубын жигүүрийн хамгаалагч С.Робердо клубтээ форм сайтай байсан ч дуудагдсангүй.
Нельсон Семедо. Португалын шигшээ баг болон Барселона клубын хамгаалагч Н.Семедо өнгөрсөн улиралд 36 тоглолтонд клубынхээ төлөө тоглосон.
Давид Луис. Бразилын шигшээ баг болон Челси клубын хамгаалагч Д.Лиус дөрөвхөн жилийн өмнө шигшээ багаа ахлан дэлхийн аваргад оролцож байсан.
Шкодран Мустафи. Германы шигшээ баг болон Арсенал клубын хамгаалагч. Шигшээ багийнхаа төлөө 20 тоглолтонд оролцож байсан.
Марк Бартра. Испаний шигшээ баг болон Боруссиа Дортмунд клубын хамгаалагч өнгөрсөн улиралд клубтээ 20 тоглолтонд оролцсон.
Эмерик Лапорте. Францын шигшээ баг болон Манчестер Сити клубын хамгаалагч Э.Лапорте өндөр үнэтэй тоглогч боловч шигшээ багтаа багтаагүй.
Хагас хамгаалагч:
Хави Мартинез. Испаний шигшээ баг болон Бавари Мюнхен клубын хагас хамгаалагч гэртээ үлдсэн.
Фабиньо. Бразилын шигшээ баг болон Монако клубын тоглогч энэ улиралд форм сайтай байгаа ч шигшээ багтаа дуудагдаагүй.
Ража Найнгголан. Бельгийн шигшээ баг болон Рома клубын хагас хамгаалагч. Хамгийн сайн формтой байсан боловч шигшээ багтаа дуудагдаагүй.
Адриан Рабио. Францын шигшээ баг болон ПСЖ клубын хагас хамгаалагч.
Лерой Сане. Германы шигшээ баг болон Манчестер Ситигийн жигүүрийн довтлогч Л.Сане өнгөрсөн улиралд 14 гоолыг оруулсан.
Антони Марсиал. Францын шигшээ баг болон Манчестер Юнайтед клубын хагас хамгаалагч клубтээ 45 тоглолтонд оролцож 11 гоол оруулсан.
Кингслей Коман. Францын шигшээ баг болон Бавари Мюнхен клубын хагас хамгаалагч шигшээ багтаа багтаагүй.
Марио Гёце. Германы шигшээ баг болон Боруссиа Дортмунд клубын хагас хамгаалагч М.Гёце 4 жилийн өмнө шийдвэрлэх гоолыг оруулсан ч энэ удаа багтсангүй.
Довтлогч:
Мауро Икарди. Аргентины шигшээ баг болон Интер Милан клубын довтлогч. Өнгөрсөн улиралд лигийн 34 тоглолтонд оролцож 29 гоол оруулсан.
Александр Лаказетте. Францын шигшээ баг болон Арсенал клубын довтлогч тэрээр өнгөрсөн улиралд 14 гоолыг лигтээ оруулсан.
Алвара Мората. Испаний шигшээ баг болон Челси клубын довтлогч толгойгоороо сайн тоглодог А.Мората өнгөрсөн улиралд 15 гоол оруулсан.
Бен Йеддер. Францын шигшээ баг болон Севилья клубын шилдэг довтлогч өнгөрсөн улиралд клубынхээ төлөө 22 гоол оруулсан
Б.БЯМБАБАЯР