Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Б.Баасандоржийг томилов

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Б.Баасандоржийг томилов

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Б.Баасандоржийг томилов

Оюуны өмч-улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-ын даргаар Б.Баасандоржийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томиллоо. Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр,

2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 17 жил ажилласан туршлагатай аж. 

ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүүг 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж