Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) маргааш ОХУ-д эхэлнэ.
ДАШТ-д 32 баг өрсөлдөнө. Хойд хөршид 31 орон ирэхээс ихэнх нь Москва хотод ирээд байна. Өчигдөр Германы шигшээ баг ирлээ. 2014 онд Бразилд гайхалтай тоглолтыг үзүүлж, шөвгийн наймд Францыг 1:0-оор, хагас шигшээд олон сая хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө Бразилыг 7:1-ээр бут ниргэн шигшээ тоглолтод Аргентинийг хожсон германчуудыг энэ удаа аваргаа хамгаалах болов уу гэсэн таамаг байсаар байгаа. Мөн ДАШТ-д түрүүлэх магадлал өндөр багийн тэргүүнд Герман бичигдсээр байна.
Германы шигшээ 1954, 1974, 1990, 2014 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд тэд тав дахь удаагаа цом өргөх үү гэдэг асуулт үлдлээ. Үүний тулд олон сонирхолтой хэсгийн тоглолтоос эхлэн гарна. 21 дэх удаагийн ДАШТ-ий “F” хэсэгт Герман, Мексик, Швед, БНСУ-ын багууд багтсан.
Герман эхний тоглолтоо зургадугаар сарын 17-ны өдөр Москва хотод Мехсиктэй хийнэ. Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 27-ны өдөр болсноор цааш өрсөлдөх хоёр багийн нэрс тодрох юм. Өчигдөр Германы шигшээ багаас гадна Англи, БНСУ, Сенегалын баг тамирчид ОХУ-д ирлээ.