Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.13) Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Монгол Улс хэмжил зүйн салбарын харилцаагаа 1993 оноос хойш Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиар 25 жил зохицуулж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд хэлсэн үгэндээ танилцуулаад, “Монгол Улсын хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогыг дэмжих, Засгийнгазрын 2016-2020 оны үйл ажиллагааныхөтөлбөрийн 2.7-д “Стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлэх, мөн Дэлхийн худалдааны байгууллага болон Хэмжил зүйн олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор улсын хэрэгцээ шаардлага, хэмжил зүйн олон улсын хөгжлийн чиг хандлага, нийтлэг зарчмыг харгалзан, батлагдсан Үзэл баримтлалын дагуу Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна” гэв.

“Хуучин хуулиар хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, түүнд хяналт тавих эрх зүйн үндсийг тогтоож байсан бол одоо танилцуулж буй Хэмжил зүйн тухай шинэ хуулиар хэмжлийн нэгдмэл байдлыг хангахын сацуу эдийн засаг, нийгмийн хөгжилд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чиглэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулна” хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо.

Хэмжил зүйн тухай хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн хувьд дараах үр дүн гарахыг Шадар сайд ийн тодорхойлов. Үүнд:

  1. Монгол Улсын хэмжил зүйн тогтолцоо олон улсын жишигтэй нийцнэ.
  2. Хэмжлийн нэгжийн эталон, нэгж дамжуулалт, хэмжил зүйн судалгаа шинжилгээний ажил олон улсын түвшинд хүрэх алхам болно.
  3. Олон улсын жишгийн дагуу худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглахаас бусад хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтын ажлыг итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
  4. Салбаруудын болон үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллагуудын дэргэд итгэмжлэгдсэн хэмжил зүйн алба, лабораториуд бий болно.
  5. Алба, лабораториуд бий болсноор төрийн ажил, үйлчилгээний одоогийн төвлөрөл, ачаалал саарна.
  6. Олон улсын гэрээ, хэлэлцээрт туссан импортын хэмжих хэрэгслийн загварын туршилт, анхдагч баталгаажуулалтын үр дүнг шууд хүлээн зөвшөөрдөг болно.
  7. Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчид цаг хугацаа хэмнэж нэгж хэмжүүрт ногдох зардал буурах эрх зүйн орчин бүрдэнэ.
  8. Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах, суурилуулах, засварлах хэмжил зүйн ажил, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог одоогийн үйл ажиллагаа бүрэн халагдаж, Хэмжил зүйн ажил үйлчилгээг цахим хэлбэрээр бүртгүүлэх тогтолцоог бий болно. Ингэснээр  төрийн үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгжид шуурхай хүргэнэ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж