Алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

Алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Загаст нуур” гэх газарт тус сумын харьяат малчин С-ийн хоёр настай хүү алга болжээ. Тодруулбал, хүү зургадугаар сарын 6-ны өдөр 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн албан хаагчид эрлийн ажиллагааг зургадугаар сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй учир хүүгийн ар гэрийнхэнтэй нь  зөвшилцөж, эрлийг зогсоосон аж.

Мөн энэ сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газарт хоёр настай охин ээжтэйгээ хамт малд явж байгаад сураггүй алга болсон байна.Тус аймгийн Онцгой байдлын газарт охиныг алга болсон талаарх мэдээлэл тухайн өдрийн 20:36 цагт иржээ. Дуудлагын дагуу эрэн хайх аврах ангийн алба хаагчид “Баян-Уул, “Цайдамын нуур” гэдэг газар 10 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зургадугаар сарын 12-ны өдөр эрлийг түр зогсоожээ. Өчигдрөөс эхлэн эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж