Иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан юм.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зургадугаар сарын 8-ны өдөр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санал танилцуулах зорилгоор Донор байгууллагуудын уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалтад Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн гишүүд, Элчин сайдын яамд, Олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Эх сурвалж: ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ