Америк, Хятадын маргаан эрчимжлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

Америк, Хятадын маргаан эрчимжлээ

Америк, Хятадын маргаан эрчимжлээ

SCMP /Өмнөд Хятадын өглөөний пост/ сайт БНХАУ Өмнөд Хятадын тэнгист дахин пуужингийн систем байрлуулсан талаар мэдээлжээ. Өнгөрсөн зургадугаар сарын 3-нд Өмнөд Хятадын пуужингийн системийг устгасан гэсэн ч энэ нь түр зуурынх байжээ. Учир нь Хятадын тал дахин энэ бүсэд пуужингийн систем байрлуулсан тухай Ираны тагнуулын байгууллага мэдэгджээ. Үүнээс үүдэн АНУ тус бүс нутагт усан цэргийн флот, цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр болсон байна. АНУ-ын зүгээс Франц, Их Британийг  цэргийн хүчээ нэмэгдүүлэхийг уриалжээ.

БНХАУ-ын Парасел, Спратль  арлуудад хэд хэдэн  пуужингийн систем байрлуулснаар тус бүс нутаг дахь Америкийн хүчинд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байна хэмээн ийнхүү шүүмжлүүлээд байгаа юм. АНУ, Хятадын маргаан олон улсын системийн дүрэм буюу далайн хуулийн асуудал болсон арлуудын хоорондын зайны маргаан юм. Энэ асуудал АНУ болон Хятадын онцлон анхаарч буй хэсэг юм. Энэ маргаан талуудын хооронд улам эрчимжээд байгаа нь энэ аж.

эх сурвалж: eurasiantimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж