Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ням гаригт /2018.06.13/ Сингапурт хүрэлцэн ирээд уулзалт болох Сентоза аралтай хамгийн ойр байрлах Сингапурын алдарт таван одтой Сэнт Режис зочид буудалд байрласан билээ.
Түүнийг зочид буудал руу нэвтрэхэд дагалдаж ирсэн 20 бие хамгаалагчдаас гадна, Сингапурын цагдаагийн алба, зочид буудлын харуул хамгаалалтын ажилчид бүчин, хэнд ч харах боломж олголгүй нэвтрүүлсэн. Гэвч зочид буудлын цахилгаан шат руу шууд алхаж түүнийг харахаар цугласан олон зочидтой нүүр тулжээ.
Уг зочид буудал 299 зочдын өрөөтэй, өрөө бүр гараар урласан болор гэрлийн бүрхүүлтэй, хананд нь Пабло Пикасо, Фернандо Ботеро зэрэг алдартны уран зургууд эх хувиараа байдгаараа ялгардаг.
Удирдагч Ким зочид буудлын хамгийн дээд давхарт байрлах 355 метр талбай бүхий ерөнхийлөгчийн өрөөнд байрласан. Дотроо том унтлагын өрөө, зочдын өрөө, хооллох өрөө, оффисын болон фитнесс талбайтай уг өрөөний төлбөр нэг хоногийн ойролцоогоор 7000-9000 ам.долларын үнэтэй аж.
Эх сурвалж: BBC