Энэ оны тавдугаар сарын 20-26-ны өдрүүдэд Парис хотноо болсон Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 86 дугаар чуулганы үеэр үхрийн цээж өвчнөөр эрүүл орны жагсаалтыг шинэчилэн баталсан.
ДМАЭМБ-ын 26 дугаар тогтоол
(ДМАЭМБ-ын 86 дугаар Ерөнхий чуулган, 2017 оны 05 дугаар сард шинэчлэн баталсан)
Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 11.4 дэх хэсэгт заасны дагуу үхрийн тархи сархиагтах өвчний эрсдлийн статусыг тогтоосон байна.
Нэг. ГИШҮҮН ОРНУУДЫН ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЛИЙН ЖАГСААЛТ
Нэг. ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЭЛ БАГАТАЙ ОРНУУД
Өнгөрсөн 2016 онд 6 улс (Коста Рика, Германи, Литва, Meксик, Намиби, Испани), 2017 онд Польш шинээр эрх авсан бол 2018 онд дээрх улсууд эрхээ баталгаажуулан харин Никарагуа улс шинээр энэ жагсаалтад орж нийт 48 улс болоод байна.
Хоёр. ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЛИЙГ ХЯНАЛТАНД АВСАН ОРНУУД
Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 11.4 дэх хэсэгт заасны дагуу үхрийн тархи сархиагтах өвчний эрсдлийг хяналтанд авсан орнууд
Өнгөрсөн 2017 оны энэ жагсаалтаас Никарагуа улс хасагдаж үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай орны нэг болж гэрчилгээ авсан байна.
Гурав. ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЭЛ БАГАТАЙ БҮС
Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 11.4 дэх хэсэгт заасны дагуу үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай бүс бүхий орнуудыг олон улсын хэмжээнд зарласан.
БНХАУ:
БНХАУ-ын ДМАЭМБ-ын төлөөлөгчөөс 2013 оны 11 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд ирүүлсэн хүсэлтийг хянан үзээд Хонг Конг, Макаог оролцуулахгүйгээр БНХАУ-ыг үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай бүс гэж хүлээн зөвшөөрсөн.
Их Британи:
Их Британи улсын ДМАЭМБ-ын төлөөлөгчөөс 2016 оны 09 болон 10 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд ирүүлсэн хүсэлтийг хянан үзээд хойд Ирланд, Шотландыг оролцуулан үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай бүс хэмээн хүлээн зөвшөөрсөн. (Бүсийн зургийг харна уу)
Дөрөв. ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЛИЙГ ХЯНАЛТАНД АВСАН БҮС
Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 11.4 дэх хэсэгт заасны дагуу үхрийн тархи сархиагтах өвчний эрсдлийг хяналтанд авсан бүс бүхий орнуудыг олон улсын хэмжээнд зарласан.
Их Британи:
Их Британи улсын ДМАЭМБ-ын төлөөлөгчөөс 2016 оны 09 болон 10 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд ирүүлсэн хүсэлтийг хянан үзээд Англи, Уэлс оролцуулан үхрийн тархи сархиагтах өвчний эрсдлийг хяналтанд авсан бүс хэмээн хүлээн зөвшөөрсөн. (Бүсийн зургийг харна уу)
Нэмэлт тайлбар: Өнгөрсөн 2016-2018 онд онд ДМАЭМБ-ын гишүүн 180 орноос 46 улс нь үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай, 8 улс нь эрсдлийг хяналтанд авсан орон, зөвхөн БНХАУ-д эрсдэл багатай нэг бүс гэсэн статустай байсан. Энэ оны 05 дугаар сарын байдлаар 47 улс нь үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай, 6 улс нь эрсдлийг хяналтанд авсан орон, 2 улсад эрсдэл багатай бүс гэсэн статустай болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл 2017 онд Польш улс эрсдлийг хяналтанд авсан орноос эрсдэл багатай орны жагсаалтанд шилжсэн бол Их Британи улс эрсдэл багатай 2 бүсэд хуваагдсан статустай болоод байна. Үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай орнуудын жагсаалтанд 2016 оны хувьд Коста-Рика, Германи, Литва, Мексик, Намиби, Испани улс шинээр нэмэгдэж байсан бол 2017 оны хувьд Польш улс эрх авчээ.
ДМАЭМБ-ын 86 дугаар чуулганаас баталсан 26 дугаар тогтоолыг харна уу.
Эх сурвалж: МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ГАЗАР