Утсаа алдсан иргэд цагдаагаас асуугаарай

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

Утсаа алдсан иргэд цагдаагаас асуугаарай

Утсаа алдсан иргэд цагдаагаас асуугаарай

Нийслэлийн цагдаагийн газат өнөөдрийн байдлаар 200 гаруй хулгайд алдагдсан утас олджээ. Автобус олон нийтийн газар явж байгаад утсаа халаасны хулгайчид алдсан бол таны утас олдох магадлалтай байна. Учир нь нийслэлийн цагдаагийн газарт ирсэн 200 гаруй утаснуудыг өнөөдөр олон нийтэд дэлгэж үзүүлэх юм байна. Хулгайд алдагдсан гар утаснуудыг худалдаж авах хүн байхгүй бол хулгайн гэмт хэрэг буурах учиртай. Үүнийг хааж давхар тэмцэхгүй бол зөвхөн хулгайчтай тэмцээд үр дүн нь бага болж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолж байна.

Дашрамд дурдахад, манай улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 39.2 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Үүнээс халаасны хулгайн гэмт хэрэг нэлээд хувийг эзэлдэг байна. Халаасны хулгайн 90 орчим хувь гар утасны хулгай байдаг аж. Хулгайлагдсан утаснууд барьцаалан зээлдэх төвд очдог нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж