14,2 сая еврогоор хог боловсруулах үйлдвэртэй болно

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

14,2 сая еврогоор хог боловсруулах үйлдвэртэй болно

14,2 сая еврогоор хог боловсруулах үйлдвэртэй болно

Засгийн газрын өнөөдөр /2018.06.13/-ийн хуралдаанаар нийслэлд хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Европын сэргээн босголтын банкны зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэртэй болсноор барилгын хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой болох аж. Тус үйлдвэрийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон юм.  Уг төсөлд нийт 14.2 сая евро зарцуулах бөгөөд Европын сэргээн босголтын банкнаас 4.5 сая еврог буцалтгүй тусламжаар, 9.7 сая еврог зээлээр авахаар төлөвлөжээ.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэв. 2016 оны Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд “Үндэсний аудитын газар”-аас өгсөн дүгнэлтээр төсвийн 16 ерөнхийлөн захирагч зөрчил гаргасан байжээ. Харин Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг түүхэндээ анх удаа зөрчилгүй гэж дүгнэсэн байна. Энэ нь Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирч байгаагийн илрэл гэдгийг Сангийн сайд тодотгоод тэрбээр цааш хэлэхдээ  “Төсвийн санхүүгийн сахилга бат алдагдсаны улмаас Монгол Улс өрөнд орж, нийгэмд шударга бус байдал бий болж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс 2018 онд дахин зөрчилгүй ажиллаж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх болно. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төрийн мөнгөнд өөриймсөг хандах ёстой. Удахгүй Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг УИХ-д танилцуулах болно” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж