Берлинд Монголоо сурталчлав

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Берлинд Монголоо сурталчлав

Холбооны бүгд найрамдах Герман улсын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг наймдугаар сарын 21-нд зохион байгуулж, энэ үеэр Монгол Улсын элчин сайдын яам өөрийн орныг сурталчилжээ. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үеэр Монголын соёл урлаг, ард түмний ахуй амьдрал, хөгжил, ололт амжилтуудыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байна. Уг арга хэмжээнд таван мянга гаруй сохирхогч, гадаадын 50 улсын элчин сайдын яамны ажилтан болон Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж  нарын албаны хүмүүс оролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж