Америкийн поп гүнж Ариана Гранде сүй тавьсан тухай цахим ертөнцөд шуугиад байсан мэдээлэл үнэн болж таарлаа. Залуу дуучин бүсгүй Пете Давидсон гэх жүжигчин, комедиан залуутай сарын хугацаанд үерхэж байгаад саяхан сүй тавьж маш их аз жаргалтай байгаагаа фенүүдтэйгээ хуваалцжээ.
Фенүүд нь сүй тавьсанд нь баяр хүргэсний хариуд Ариана ‘Маш их баярлалаа, та нартаа маш их хайртай, би маш их аз жаргалтай байна’ гэжээ. Хосууд ирэх бямба гаригт болох Роберт Паттинсоны төрсөн өдрөөр албан ёсоор сүй тавьж байгаагаа зарлана гэжээ. Тэд өнгөрсөн тавдугаар сарын 21-нээс хойш үерхэж эхэлсэн байна. Хосуудын инстаграм хуудаст хэд хэдэн зургууд орсон нь тэдний харилцаа энгийн биш, тэд маш хурдан дотносож бие биетэйгээ ойлголцож нийлсэн харагдаж байлаа.
Ариана Гранде өнгөрсөн дөрөвдүгээр сард хуучин найз залуу реппер Мак Миллертэй хамт ‘Коачелла’ хөгжмийн наадмын үеэр хамт явж байсан гэнэ. Хоёр жил үерхсэн үерхлээ тэд өнгөрсөн тавдугаар сард эцэслэжээ. Харин жүжигчин Петийн хувьд тэрээр мөн л хоёр жил үерхсэн найз охиноосоо салаад удаагүй байгаа гэнэ.
Пете биен дээрээ хоёр ч шивээс хийлгэж амжжээ. AG буюу Ариана Гранде нэрний товчлол бүхий шивээс хуруун дээрээ шивүүлсэн бол нөгөөг нь чихнийхээ ард хийлгэжээ.
эх сурвалж: harpersbazaar