Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг дэмжлээ

Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаах УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг дөнгөж сая хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн даваа гаригт /2018.6.11/ гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй тус  асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд байр суурь, үг хэлэх хуулийн журамтай  ч үг хэлэх гишүүд байгаагүй учир санал хураалтыг шууд явууллаа. Ингээд УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж