“Аймгийн төвүүдэд олон улсын нисэх онгоцны буудал барина”

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

“Аймгийн төвүүдэд олон улсын нисэх онгоцны буудал барина”

“Аймгийн төвүүдэд олон улсын нисэх онгоцны буудал барина”

Засгийн газрын өнөөдөр /2018.06.13/-ийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл болон хил дамнасан бүсийг баталлаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Аялал жуулчлалын бүсийг баталснаар тус салбарт оруулах хөрөнгө оруулалтыг урт, богино хугацаагаар тооцох, тухайн бүс нутагт тогтвортой хөгжлийг бий болгох боломж бий болно гэж харж байгаа. Мөн ажлын байр нэмэгдэхээс гадна энэ салбараас олох орлого Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох зорилтод хүрнэ гэж  үзэж байна. 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авах зорилтын маань  суурь тавигдах юм. Энэ бүхний хүчинд Монгол Улс Зүүн Азийн аялал жуулчлалын томоохон бүс болох, хувийн болон, хөрөнгө оруулалт баталгаажих юм. “БОАЖЯ”, “Сангийн яам”, “Үндэсний хөгжлийн газар” хамтран энэ чиглэлд  томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоог гаргана. Эхний ээлжинд Өмнөговь, Хөвсгөл, Хархорин болон Ховд, Увс аймагт олон улсын нисэх онгоцны буудал байгуулахаар төлөвлөж байна” гэлээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж