С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргах эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргах эсэхийг шийднэ

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргах эсэхийг шийднэ

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын шүүх хурал өнөөдөр /2018.06.13/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх дээр 16:00 цагт шүүх зарлагджээ. Прокурорын зүгээс тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих саналаа шүүхэд өчигдөр 17.00 цагийн үед хүргүүлсэн байна.

Өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цагдан хорьж, түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан юм. Сануулахад, Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа бусдад илт давуу байдал өгсөн байж болзошгүй гэх  асуудлаар  ‘Эрдэнэс Монгол’ компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээний хорих арга хэмжээг авах нь буруу гэж олон нийт үзэж байсан юм. 

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж