Иргэний хөдөлгөөний нам хүсэлт гаргав

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөний нам хүсэлт гаргав

Иргэний хөдөлгөөний намаас Анод банкны ТУЗ-ийн гишүүн, тус намын дэд дарга Н.Давааг батлан даалтад гаргах тухай хүсэлтийг өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавд хүргүүлжээ. Хүсэлтэд “Анод банкны талаар эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж, УМБГ-т шалгаж эхэлснээс хойш хоёр жил, найман сарын хугацаа өнгөрлөө. Н.Давааг өнгөрөгч тавдугаар сард дахин цагдан хорьсон нь улс төрийн үйл ажиллагаатай  шууд холбоотой гэж үзэж байна. Иймд Иргэний хөдөлгөөний намын дарга Н.Даваагийн Үндсэн хуулиар олгогдсон улс төрийн эрх, эрх чөлөөг дээдлэн түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргахыг намын нийт гишүүд, дэмжигчдийн өмнөөс хүсч байна” гэжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж