“Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хорино

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

“Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хорино

“Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хорино

“Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өчигдөр болж, түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих хугацааг сунгахаар болсон байна.  Гурван сар хоригдоод байгаа түүнийг суллах хугацаа өчигдөр байсан бөгөөд шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралдсан байна. Шүүх хурлын үеэр түүний бие муудаж, эмчийн хяналтад шүүх хуралдааныг явуулахаас өөр аргагүй болжээ.

Прокуророос  Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих санал гаргасан байна. Тиймээс шүүхээс түүнийг хорих хугацааг 15 хоногоор сунгасан байна.

Сануулахад, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний долларын зээл авсан асуудал 2013 онд дуулиан тарьж байлаа. Тэрээр, энэ асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, гурван сарын хугацаанд цагдан хорих ангид хоригдож байгаа билээ. Түүний сахрын өвчин хүндэрч энгийн хүнийхээс гурав дахин өндөр түвшинд хүрсэн, эрүүл мэндийн байдал муу байгаа учраас эмчийн хяналтад байгаа юм байна.

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж