Английн хатан хаан II Элизабет нүдний болор солих мэс засалд орсон тухай Бекингемийн ордон мэдээлжээ. Хөгшин настай хүмүүст ихэвчлэн тохиолддог нүдний болор цайх тохиолдолд мэс заслын аргаар болрыг солихоос өөр аргагүй байдаг байна. Сүүлийн жилүүдэд хатан хааны нүдний болор цайрч, хараа муудаж байсан тул мэс засалд орох шаардлагатай болсон гэжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт хатан хаан Элизабет Royal Windsor Horse Show болон Buckingham Palace үдэшлэг зэрэг хэд хэдэн арга хэмжээний үеэр нарны шил зүүсэн харагдаж байсан нь ийм учиртай ажээ.
Болрын цайлт нь хүний нүдний гэрэл дамжуулах тунгалаг орчны нэг болох болор бүдэгшиж цайхыг хэлнэ. Үндсэн шалтгааны нэг нь насжилттай холбоотой болрын цайлт буюу катаракт өвчин юм.
Болрын цайлтын төгс эмчилгээ нь цайсан болрыг авч хиймэл болор суулгах мэс засал байдаг байна. Болор солих мэс засал нь 30-45 минутын хугацаанд хийгддэг боловч бүрэн эдгэрэхийн тулд 4-6 долоо хоног шаардагддаг ажээ.
эх сурвалж: thejakartaposТ