Оренбургийн дархан цаазат газрын тахь унагалжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

Оренбургийн дархан цаазат газрын тахь унагалжээ

Оренбургийн дархан цаазат газрын тахь унагалжээ

ОХУ-ын Оренбургийн дархан цаазат газарт нутагшиж буй тахь унагалжээ. Пржевальскийн адуу нэрээрээ дэлхийд танигдсан, нэн ховордож Улаан номд орсон тахийг гурван жилийн өмнө Оренбургийн дархан цаазат газарт авчирсан. Түүнээс хойш анхны унага ийнхүү мэндэллээ хэмээн ОХУ-ын Байгаль орчны яам мэдээлснийг РИА Новости дамжууллаа.

Гурван жилийн өмнө Франц болон Унгараас тахийг авчирч нутагшуулжээ. “Анхны унага маань байгалийн жам ёсоороо мэндэлсэн нь тахийн сүрэг манай байгаль цаг уурт дасан зохицсон гэсэн үг. Шинэ унага 25-30 кг жинтэй төрсөн” хэмээн дархан цаазат газрын захирал Рафиля Бакирова хэлсэн байна.

Анх 2015 онд Францын Тур дю Вале-гаас анхны зургаан тахийг авчирчээ. Дараа нь Францаас дахин нэг, Унгараас хоёр тахийг авчирсны нэг нь шинэ мэндэлсэн унаганы эх юм.

Одоо Оренбургийн дархан цаазат газарт 35 тахь нутагшиж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж