Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ зуунд ажлын байрыг эрүүл мэндийг дэмжих тэргүүлэгч орчин байх болно гэж үздэг.
Мөн дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих заалт бий. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилтнуудын саналд тулгуурлан “Сүү” ХК-тай хамтран ажлын байранд хоол, хүнсээрээ дамжуулан эрдэс, бодисоо нөхөн авч эрүүлжих боломж бүрдүүлэн “Сүүгээр эрүүлжье” хөтөлбөрийг эхлүүллээ.
Албан хаагчид хөтөлбөрт хамрагдахын өмнө ясны сийрэгжилтээ хэмжүүлэн сарын хугацаанд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэн үр дүнг нь тооцох юм.
Ясны сийрэгжилт нь чимээгүй тахал гэж нэрлэгддэг бөгөөд кальци, магни, фосфор гэх мэт микро элементүүдийн дутагдлын улмаас ясны эдийн бичил бүтэц алдагдаж ясны эрдсийн нягтрал багасан, хэврэгжиж жин буурч улмаар хугарах эрсдэл үүсдэг эмгэгийг хэлдэг байна.
Эх сурвалж: СБД