Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Туркийн Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний багц олгох өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр “Рамадан баяр-2018” тухай, МУЗН-ийн үйл ажиллагаа, Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагаа, дүүргийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан танилцуулав.
Эх сурвалж: СБД