Сүүлийн үед хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм, түүний эхнэр дизайнер Викториа Бекхэм нарыг салах тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байсан. Тэгвэл хосууд уг мэдээллийг үгүйсгэж “шал утгагүй, цагаа барсан хэрэг” гэж үзэж байна.
Английн шигшээ багийн ахлагч байсан Дэвид Бекхэмийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтийн сүлжээнд үндэслэлгүй хуурамч мэдээлэл цацагдсаныг Sun сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Викториа Манчестер Юнайтад багийн лоунжид Дэвидтэй танилцаж анхны харцаар л түүнд татагдаж байснаа хожим дурссан байдаг. Харин Бекхэм 2016 онд BBC радиод өгсөн ярилцлагадаа “Бид бүгд л алдаа хийдэг. Гэрлэлт гэдэг заримдаа хэцүү санагдах үе байдаг ч түүнийг давж гарч чаддаг байх нь чухал” хэмээн ярьж байв.
Хосууд 1999 оны долдугаар сард Ирландийн Латтрелстоун шилтгээнд тансаг хурим хийж байсан. Одоогоор Бруклин, Ромео, Круз, Харпер гэх дөрвөн хүүхэдтэй. Тэд хамгийн сүүлд Хунтайж Харри, Меган нарын хуримын ёслолд хамт оролцсон юм.
Эх сурвалж: Harper’s Bazaar