Япон маргаантай арлуудад шилэн кабель татсан Оросыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

Япон маргаантай арлуудад шилэн кабель татсан Оросыг буруутгав

Япон маргаантай арлуудад шилэн кабель татсан Оросыг буруутгав

ОХУ-Японы хооронд маргаантай байдаг арлууд руу Оросын тал телеком шилэн кабель татсаныг Токио буруутгаад байна.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Японы дөрвөн арлыг Оросууд булаан эзэлсэн гэгдэх эдгээр арлуудын маргаан одоог хүртэл шийдэгдээгүй байгаа юм.  

Японы засгийн газрын төлөөлөгч Ёшихидэ Суга “Оросын тал хууль бус замаар эзлэн авсан арлууд дээр ийм төсөл хэрэгжүүлж байгаад гүнээ харамсаж байна. Японы зүгээс энэ төслийг хариуцан ажиллаж байгаа Орос, Хятадын компаниуд ажлаа зогсоохыг шаардсан бичгийг Японы элчин сайдаар дамжуулан Оросын засгийн газарт хүргүүлсэн” гэж Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Оросын тал Сахалин арлаас Өмнөд Курилийн арлууд руу  далайн усан дундуур шилэн кабель татсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

ОХУ-ын дотоодын “Rostelecom” компани Хятадын сүлжээний компанитай хамтран ‘Алс Дорнодын хөгжлийн хөтөлбөр’-ийн хүрээнд 2019 оноос өмнө Сахалинаас Курилын арлууд руу шилэн кабель татах ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа аж. Төслийн гол зорилго нь Алс Дорнодын дэд бүтцийг хөгжүүлэхэд оршиж байгаа гэдгийг Оросын тал мэдэгдсэн юм.

Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арлуудын маргаанаас болж хоёр улс өнөөдрийг хүртэл дайнаа албан ёсоор дуусгаж, энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж