Бельгийн шигшээ баг дэлхийн аваргын өмнөх сүүлчийн нөхөрсөг тоглолтоо Коста-Рикагийн эсрэг хийж 4-1 харьцаатай ялалт байгуулсан. Тоглолтын эхний гоолыг Коста-Рикагийн шигшээ багаас Б.Руйс 24 дэх минутанд оруулсан. Гэхдээ Коста-Рикагийн давамгайлал ердөө 7 минут болсон бөгөөд Бельгийн шигшээ багаас Э.Азарын дамжуулалтаар Д.Мертенс 34 дэх минутанд гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн. Д.Мертенсийн араас Р.Лукаку 42, 50 дахь минутанд, М.Батшуай 64 дэх минутанд тус тус гоол оруулсан байна.
Бельгийн шигшээ баг дэлхийн аваргын өмнөх “бие” халаалтаа амжилттай өндөрлүүлсэн ч Э.Азар бага зэрэг гэмтэл авлаа. Тэрээр 2-р хагаст М.Дембелегээр сэлгэгдэн талбайг орхисон бөгөөд түүний бэртэл нь тийм ч ноцтой биш бололтой.
Б.Бямбабаяр