Москва хоёр удирдагчийн уулзалт хамтын ажиллагааны эхлэл гэв

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

Москва хоёр удирдагчийн уулзалт хамтын ажиллагааны эхлэл гэв

Москва хоёр удирдагчийн уулзалт хамтын ажиллагааны эхлэл гэв

АНУ, Хойд Солонгосын удирдагчдын уулзалтыг олон улс магтан сайшааж байгаа хэдий ч нэг удаагийн яриа хэлэлцээр тодорхой үр дүнд хүрэхгүй хэмээн ОХУ-ын Төрийн думын Батлан хамгаалах хорооны дэд дарга Юрий Швыткин мэдэгдлээ.

Тэрбээр ‘Ким Жон Ун, Трамп нарын энэ удаагийн уулзалт хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны эхлэл гэж харж байна. Яг өнөөдрийн байдлаас авч үзвэл нэг удаагийн уулзалт, яриа хэлэлцээрээр тодорхой, бодит үр дүн гарахгүй’ гэв. Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны нэгдүгээр орлогч дарга Владимир Джабаровын хэлсэнээр Москва Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоож, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг шаардах нь бидний үүрэг. Хойд Солонгосын эрх баригчид олон улсын байгууллагуудаас ялангуяа АНУ-аас аюулгүй байдлын баталгааг л шаардаж байна’ гэжээ.  

Оросын эрх баригчид  Хойд Солонгос, АНУ-ын удирдагчдын анхны уулзалт ямар нэгэн хэлэлцээрийн түвшинд шийдэлд хүрсэн уулзалт болохгүй гэж үзэж байгаа аж. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж