Дорнод аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 8-нд 20.36 цагийн орчимд Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/ нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Дорнодын Эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 3 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 16 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр Баян-Уул, Цайдамын нуур гэдэг газар 10 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс өнөөдрөөс хүрээг өргөтгөн, эрлийн ажиллагааг өргөн хүрээнд явуулж эхэлжээ. Нийт 87 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Н.ГАН