"УИХ-ыг энэ ондоо багтаад тараана"

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

"УИХ-ыг энэ ондоо багтаад тараана"

"УИХ-ыг энэ ондоо багтаад тараана"

“Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий зохицуулагч А.Эрдэнэбаяр УИХ-ыг тараах асуудлаар өнөөдөр  /2018.06.12/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “60 тэрбумын асуудал оффшор дансанд баялгийн мөнгийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтнүүд болон Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа завшсан хууль бус асуудлыг шийдвэрлэж чадахгүй тэднийг хаацайлан дэмжиж байгаа УИХ-ыг тараахыг шаардаж байна. Энэ асуудлаар цахим орчинд иргэдээс санал асуулга авна. Бид санал асуулга авах хүснэгтээ боловсруулж байгаа.

Эрхзүйн чадамжгүй 60 тэрбум  гэх тодотголтой УИХ-ыг энэ ондоо багтаагаад тараана. Мөн маргааш өглөө 10 цагаас Оюутолгой компанийн  үүдэнд улс төрийн суулт зохион байгуулна. Оюутолгой компани Ханбогд болон Өмнөговь аймагт Эрдэнэт, Дархан шиг дагавар хотыг байгуулах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж ард түмнээс гарын үсэг цуглуулна. Энэ сарын 23-ны өдөр УИХ-аар Оюутолгой төслийг дүгнэх ажлын хэсгийн санал орж ирэх юм. Энэ үеэр нь иргэдээс авсан саналаа танилцуулна. Бид Оюутолгой компаниас Монгол Улс 51 хувь эзэмших аль эсвэл лицензийн гэрээг бүр цуцлах дээр санал нэгдээд байна’ гэлээ.

УИХ-ыг тараах үндэслэлд дараах зүйлийг оруулжээ

  • Гадаадын эдийн засгийн алуурчдын захиалгаар өндөр хүүтэй зээл авч Монгол Улсын нийгэм, эдийн засагт хортой аюул заналхийлж байна
  • Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр болон бусад байгалийн баялгаас ард түмэн өнөөг хүртэл тогтмол хувьцаа ашиг үр шимийг хүртээгүй
  • Оффшор данстай, УИХ, ЗГ-ын гишүүд, түүний хамаарал бүхий этгээдүүдийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй
  • Төрийн албыг үнэлгээжүүлсэн 60 тэрбумын хэргийг шийдвэрлээгүй замхруулсан
  • Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, нийт иргэдийн эзэмших ёстой дундын баялгыг хууль бусаар УИХ,ЗГ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд эзэмшиж байна.

Тэрбээр мөн ‘Монгол Улсад болж бүтэхгүй байгаа бүх зүйл хамгийн сүүлд улс төрийн намтай л холбоотой болж таардаг. Энэ олон намын тогтолцоо Монгол Улсыг ангалын эрмэг дээр авчирсан гэхэд хилсдэхгүй. Намын хатуу гишүүнчлэлийг таслан зогсоож, намуудыг татан буулгах хэрэгтэй. Монгол Улс бодлогын 5-10 намтай байхад улс хөгжинө үү гэхээс 29 намтай байлаа гээд хөгжихгүй. Шинээр хоёр нам бүртгүүлэх гээд хүлээгдэж байна. Тэгэхээр 2020 оноос өмнө 31 намтайгаар сонгуульд оролцох бололтой. Намууд намын батлах гэх хуудсаар иргэдийг өмчлөөд авчихна. Үүнээс болж гэр бүлийн хүмүүс хоорондоо талцах, хоорондоо маргалдаж байна. Гэр бүл дотроо эв түнжингүй байхад улс орон яаж эвтэй байх юм’ гэв.

Э.Бурам 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж