Д.Трампын зөвлөх эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

Трамп Кимийн дээд хэмжээний уулзалт

Д.Трампын зөвлөх эмнэлэгт хүргэгджээ

Д.Трампын зөвлөх эмнэлэгт хүргэгджээ

Сингапурт болж буй АНУ, Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт болж байх хооронд Дональд Трампын засаг захиргааны голлох үүрэг гүйцэтгэгч эдийн засгийн ахлах зөвлөх Ларри Кудлов зүрхний шигдээс өвчний улмаас эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Трамп уулзалтын өмнө твитертээ ‘АНУ-ын худалдаа, эдийн засгийн салбарт шаргуу ажилласан хамтрагч манай агуу Ларри Кудлов маань зүрхний шигдээсээр ‘Валтер медикал төв’-д хэвтэн эмчлүүлж байна’ гэжээ.

Кудлов Их долоогийн төлөөлөгч нартай эдийн засаг, худалдааны асуудлаар уулзан Канадаас эх орондоо ирээд удаагүй байсан юм. Кудлов Бээжин, Канадын төлөөлөгчидтэй худалдааны маргааны асуудлаар хэд хэдэн удаа уулзсан.

БНХАУ, Канада, Мексик, Европын улс орнуудын импортын бүтээгдэхүүнд шинэ тариф тогтоох шийдвэрийг Кудлов дэмжиж байсан юм.

Худалдааны салбар маргаантай байгаа энэ үед гол хүн нь өвдсөнд Трамп сэтгэл дундуур байгаа юм. Кудлов өдгөө 70 настай 90-ээд оны үед архи, мансууруулах бодист донтож эмчилгээ хийлгэж байсан юм. Түүнээс хойш архинаас татгалзаж эрүүл амьдралын хэв маягаар амьдарч байгаа талаараа New york times сонинд ярилцлага өгч байжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж