АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2018.06.12/ 09.00 цагт Сингапурын Сентоза арлын Канпелла зочид буудалд эхэллээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар 45 минутын туршид ганцаарчилсан уулзалт хийсэн юм.
Одоогийн байдлаар, АНУ-БНАСАУ-ын төлөөлөгчдийн өргөтгөсөн хурал үргэлжилж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгостой цаашид сайн харилцаатай байна гэдэгтээ итгэлтэй буйгаа илэрхийлсэн бол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-тай нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн.
Ийнхүү 30 жилийн туршид уулзах гээд чадахгүй байсан хоёр орны төрийн тэргүүн нар түүхэндээ анх удаа уулзлаа.
NEWS агентлаг Сингапураас албан ёсны сурвалжлах эрхтэйгээр мэдээлэл болон фото цомгийг хүргэж байна
Холбоотой мэдээ