Удирдагч Ким Сингапураар зугаалав

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

Трамп Кимийн дээд хэмжээний уулзалт

Удирдагч Ким Сингапураар зугаалав

Удирдагч Ким Сингапураар зугаалав

Хойд Солонгосын удирдагч уулзалт болохын өмнөх өдөр буюу даваа гаригийн /2018.06.11/ орой Сингапур хотоор аялжээ. Түүний байрлаж байгаа Сэнт Режис зочид буудлын эргэн тойрныг өндөржүүлсэн хамгаалалтад авч, замуудыг хаан зорчиж байв. Залуу удирдагч Ким өөрийн имиж болсон Мао стилийн хүрэмтэйгээ өөрийн дүү болон туслахын хамтаар яваа харагдлаа.

Сингапурын Гадаад харилцааны сайд, бусад албаны хүмүүс удирдагч Кимд дэлхийн хамгийн өндөр усан хүрхрээтэй шилэн барилгаас эхлэн Сингапур хотын бизнесийн төв болсон боомт хүртэл дэлхийд гайхагдсан барилга, байгууламжаа танилцууллаа.

Түүнийг Мэрин Бэй Сэндс резорт дээр хүрэлцэн ирэхэд 100 гаруй сэтгүүлч, оршин суугчид түүний нэрийг чангаар дуудаж, түүний зургийг холоос авч байв.

Аяллын төгсгөлд Гадаад харилцааны сайд Вивиан Балакришнан удирдагч Кимийн инээсэн  селфиг твиттер хуудаснаа байрлуулсан нь түүний тун зөөлөн дүр төрхийг уулзалтын өмнө харах боломж олголоо. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж