Дэлхийн энх тайван, хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 21 дахь удаагийн тэмцээн энэ жил ОХУ-д зохиогдож байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөлбөмбөгийн тамирчид, хөгжөөн дэмжигчдийг нэг дор цуглуулж чаддаг энэ тэмцээнийг дэлхий нийт шимтэн үздэг. Баг тамирчид хэдийнээ бэлтгэлээ хангаж тэмцээндээ оролцохоор Оросыг зорин нисч байна.
Тухайн улсын баг тамирчид хувцсаараа ижилсэх ‘мода’ дэлгэрсэн гэхэд болно. Нигерийн баг тамирчдын гоёмсог цагаан хослол хамгийн дэгжин хувцаслалтын тоонд зүй ёсоор орно. Цагаан өнгийн өмд, хүрэм, малгай нь Нигерийн далбааны өнгийг оруулсан нь онцгой харагдуулж байв. Бүргэдийн далавч, хөлбөмбөгийг цээжин хэсэгтээ оруулж өгчээ. Нигерийн багийн сүлд нэр ’Супер бүргэдүүд’ юм. Нигерийн билэг тэмдэг болсон өнгө бол ногоон юм.
Исландын баг тамирчдын хөх өнгийн хүрэм, хар өнгийн өмдний хослол нь мөн л сайхан хувцасласан багийн тоонд орно. Бид хөлбөмбөгийн баг тамирчдыг ихэвчлэн хөлбөмбөгийн хослолтой л төсөөлдөг.
Панамын баг тамирчид ч Нигерийн баг тамирчдаас дутахгүй гадаад хэв маягтаа анхаарал тавьсан нь харагдаж байна. Одоо бидэнд хайртай баг тамирчдаа дэмжин гайхалтай тоглолтуудыг нь хүлээн авч үзэх л үлдлээ.