24 тэрбумын үнэтэй балгас барилга боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

24 тэрбумын үнэтэй балгас барилга боллоо

24 тэрбумын үнэтэй балгас барилга боллоо

Улаанбаатар хотын төв хэсэгт өнгө үзэмж гутаан, хэдэн жилийн нүүр үзсэн балгас барилга болж, сүндэрлэж байна.

Хуучин Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн барилгыг Таван богд групп дуудлага худалдаагаар худалдан авснаар өнгөрсөн жилээс барилгын ажлыг эхлүүлсэн юм.

90 жилийн настай хуучин барилгыг нураалгүйгээр ханыг нь давхарлан шилэн хийц бүхий барилга болгож барьсан. Ингэхдээ 1929 оны тэр л түүхэн дурсгалт байдлыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан сэргээн засварлаж босгожээ.

Одоогоор барилгын гадна талын ажил үндсэндээ дуусах шатандаа орсон бол дотор талын заслын ажлууд эхлэл төдий байна. Гэхдээ барилгын ажлын явц 80 орчим хувьтай байгаа бөгөөд энэ зун ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Таван богд группийн Сэргээн засах төслийн ерөнхий зохицуулагч Н.Мөнхбаяр хэллээ.

Цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий барилгыг, газартай нь Таванбогд групп 2015 онд 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан аж.

Барилгыг сэргээн босгосны дараа “GALLERIA ULAANBAATAR” нэртэйгээр худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулж, Улаанбаатар хотын музейг байрлуулахаа ч онцолж байсан. Тиймээс нийслэлийн төв хэсэгт Төрийн ордны зүүхэн талд тун удахгүй Улаанбаатар хотын түүхийг харуулсан музей ашиглалтад орох болж байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж