Монголын сагсчид Ази тивийг төлөөлөн үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид Ази тивийг төлөөлөн үлдлээ

Монголын сагсчид Ази тивийг төлөөлөн үлдлээ

Филиппин улсын Манила хотод болж буй FIBA 3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорсон. Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ Канадад хожигдсон ч Филиппин, ОХУ, Бразилыг хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгаран шилдэг наймд үлдсэн юм. Манай сагсчид өнөөдөр дэлхийн гурван удаагийн аварга Сербийн багтай тоглох бөгөөд хожсон тохиолдолд хагас шигшээд өрсөлдөнө. Энэхүү тоглолт 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д Улаанбаатарын цагаар 12:50-д эхэлнэ.

FIBA 3×3 ДАШТ-ий шөвгийн наймд Серб, Латви, Словени, Канад, Польш, Укриан болон Нидерланд, Монгол Улсын баг багтсан. Ази тивийн төлөөлөн Монгол Улсын баг ганцаараа үлдлээ. 

Өнөөдөр хасагдах шатны тоглолтууд болж, цааш медалийн төлөө өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорно.

ДҮН:

  • Монгол – Канад – 15:21
  • Филиппин –Монгол 17:21
  • Монгол – ОХУ 21:18
  • Бразил – Монгол 16:19

Шөвгийн найм:

  • Серб (1) – Монгол (11) /Улаанбаатарын цагаар 12:50/
  • Латви (4) – Польш (7)
  • Словени (2) – Укриан (5)  
  • Канад (14) – Нидерланд (8)  тус тус тоглоно. 

С.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтсан.

FIBA 3×3 ДАШТ-ий мэдээллийг http://www.fiba.basketball/3x3WC/2018/games сайтаас аваарай.  

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж