УИХ Д.Гантулгыг чөлөөлбөл нөхөн сонгууль зарлана

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

УИХ Д.Гантулгыг чөлөөлбөл нөхөн сонгууль зарлана

УИХ Д.Гантулгыг чөлөөлбөл нөхөн сонгууль зарлана

Парламентын түүхэнд өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзсэн гурав дахь гишүүн УИХ-ын гишүүн Д.Гантулга болов. Тэрбээр энэ парламентын хамгийн залуу гишүүнээр сонгогдож, тангараг өргөснөөс хойш хоёр жил арваннэгэн сар 22 хоногийн дараа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод өглөө. Цаашид юу болох вэ?.

Хүсэлтдээ, “Д.Гантулга би 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 42-р тойргоос сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Миний бие УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэжээ. Түүний үндэслэл болгосон УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3-т гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан бол бүрэн эрхээс нь чөлөөлнө гэж заажээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Гантулга нэгэнт хүсэлтээ өгсөн учраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тухай хуулийн 6.8. Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ гэж заасан. Харин УИХ өнгөрсөн баасан гаригт улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцсэн ч  ‘түдгэлзүүлэх шаардлагагүй’ гэж үзсэн юм. Тиймээс энэ удаад  УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг хүлээн авах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. 

Д.Гантулгыг чөлөөлбөл, Хэнтийд нөхөн сонгууль болно

Хэрэв УИХ олонхоороо УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлнө гэж үзвэл тус тойрогт нөхөн сонгууль болно. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйл УИХ гишүүний орон гарсан суудлыг нөхөх болон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох
52.1.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна. гэж заажээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх хүсэлтээ өгсөн сургаар Хэнтийд хэн хэн нэр дэвших вэ гэсэн олон нийтийн таамаг гарч эхэллээ. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга асан н.Оюунбаатар зэрэг хүмүүсийн нэр яригдаж эхэлжээ.

  • 52.2.Энэ хуулийн 49.1.6-д заасан “Г” жагсаалтаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудалд “Г” жагсаалтын тухайн нам, эвслийн дараагийн дэс дугаарт эрэмбэлэгдсэн эхний нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр нөхөн сонгогдсонд тооцох бөгөөд тухайн жагсаалтад нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явуулна. Нөхөн сонгууль зохион байгуулахдаа УИХ-аас шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг зарлаж, 30 хоногийн хугацаанд зохион байгуулах хуультай.

  • 52.3.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурлын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол энэ хуулийн 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна.

Нөхөн сонгууль явуулахдаа хэсгийг санал авах өдрөөс 25 хоногийн өмнө, тойргийн хороог 20 хоногийн өмнө, салбар хороог 17 хоногийн өмнө, хэсгийн хороог 15 хоногийн өмнө тус тус байгуулах ёстой. Мөн сонгуулийг дараах байдлаар зохион байгуулна.

  • 52.5.2.нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дараа эхэлж, тав хоногийн хугацаанд дуусгах;

  • 52.5.3.энэ хуулийн 52.5.2-т заасан хугацаанаас хойш тав хоногийн хугацаанд нэр дэвшигчийг бүртгэх;

  • 52.5.4.сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэж, санал авах өдрөөс 12 хоногийн өмнө хэсгийн хороонд өгөх;

  • 52.5.5.хэсгийн хороо энэ хуулийн 20.11-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг тулгаж, санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох.

  • 52.7.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж заажээ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж