Ирэх Пүрэв гариг буюу зургадугаар сарын 14-нд хөлбөмбөгийн ДАШТ Орост эхлэх гэж байна. Тэмцээнд зориулсан нүсэр гала тоглолтыг өмнөх өдөр нь буюу зургадугаар сарын 13-нд Улаан талбайд зохиохоор бэлтгэж байна.
Гала тоглолтод дэлхийн болон Оросын урлагийн одууд оролцоно хэмээн Марийнскийн театрын хэвлэлийн алба мэдээллээ. Тухайлбал, Анна Нетребко, Плачидо Доминго, Ильдар Абдразаков, Юсиф Эйвазов, Аида Гарифуллина, Альбина Шагимуратова, Денис Мацуев нар Мариинскийн театрын оркестртай дуулна.
Хөлбөмбөгийн ДАШТ зургадугаар сарын 14-нд эхэлж, Оросын 11 хотод зохиогдож, сүүлийн алтан медалийн төлөө тоглолт долдугаар сарын 15-нд Москва хотноо болох юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ