ОХУ 2025 оны ЭКСПО-г өөрийн эх орондоо зохион байгуулах саналтай байна. Саналаа ирэх намар Парис хотноо зохиогдох Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий ассамблейн 163 дугаар хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр бэлдэж байна хэмээн Свердловск мужийн Амбан захирагчийн хэвлэлийн алба мэдээллээ.
Парис явах ОХУ-ын төлөөлөгчдийг Сангийн сайд Антон Силуанов ахлах ажээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Свердловск мужийн Амбан захирагч Евгений Куйвашев, ШУА-ийн тэргүүн Александр Сергеев, усанд сэлэлтийн олимпийн аварга, дэлхийн 11 удаагийн аварга, Свердловск мужийн уугуул Анжелика Тиманина, ЭКСПО-2025-ыг зохион байгуулах хорооны дарга Светлана Сагайдак нар багтжээ.
ЭКСПО-2025-ыг ОХУ-ын Свердловск мужийн төв Екатеринбург хотноо зохиохоор төлөвлөж байгаа юм.
Одоо мэдэгдэж байгаагаар Японы Осака, Азербайжаны Баку хотууд Екатеринбургтэй өрсөлдөх ажээ. Эцсийн шийдийг ирэх арваннэгдүгээр сард болон ассамблейн хуралдаанаар нууц санал хураалтаар гаргана.
Хэрвээ оросууд эрхээ авч чадвал 2025 оны тавдугаар сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 2-ны хооронд ЭКСПО-г зохион байгуулах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ