Хабаровскийн яармагийн үеэр 15000 таваг загасны шөл бэлджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Хабаровскийн яармагийн үеэр 15000 таваг загасны шөл бэлджээ

Хабаровскийн яармагийн үеэр 15000 таваг загасны шөл бэлджээ

ОХУ-ын Хабаровск хотноо “Наш выбор-27” үзэсгэлэн яармаг хоёр дахь удаагаа энэ зургадугаар сарын 10-11-нд зохиогдлоо. Энэ үзэсгэлэн орон нутагт үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой юм. 27 гэдэг нь Хабаровск мужийн автомашины кодын дугаар юм.

Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр “Дэлхийн улс орнуудын хоол” нэртэй наадам зохиогдсон бөгөөд 15 орны үндэсний зоогийг эндээс амталсан байна. Хабаровск мужийн Амбан захирагч өөрийн гарын ухо буюу загасны шөлөөр нутаг нэгтнүүдээ дайлжээ. Нийтдээ 15 мянган таваг шөл бэлдсэн байна. 

Энэ жилийн яармагт 150 орчим мянган хүн ирсэн нь өнгөрсөн оныхоос 40 мянгаар илүү байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж