Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны бие хамгаалагчид Сингапурт удирдагчийнхаа буусан Сэйнт Режис зочид буудлын гадаа зогсож буй нь энэ юм.
‘Харанхуйн сүүдэр’ хэмээн нэрлэгдсэн Хойд Солонгосын удирдагчдын бие хамгаалагчид Ким Жон Уныг Сингапурт өчигдөр буюу өнгөрсөн Ням гаригт /2018.06.10/ ирсэн өдрөөс эхлэн аюулгүй байдал болон харуул хамгаалалтыг маш өндөр түвшинд ханган ажиллаж байгаа аж.
12 хүний бүрэлдэхүүн бүхий хамгаалалтын бүлэг Трамп-Кимийн уулзалтын эдгээр өдрүүдэд V хэлбэрийн хамгаалалтын бүс үүсгэн удирдагчийнхаа лимузинг даган явж байгаа нь дэлхийн хэвлэлүүд онцолж байна.