МАН-ын бүлгийн хаалттай хуралд Ерөнхий сайд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн хаалттай хуралд Ерөнхий сайд оролцож байна

МАН-ын бүлгийн хаалттай хуралд Ерөнхий сайд оролцож байна

УИХ-дахь намын бүлгүүд хуваарь ёсоор өнөөдөр /2018.06.11/ хуралдлаа. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг уламжлалтай. Үдээс өмнө УИХ-дахь АН-ын бүлэг  Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дуусаагүй байна. Өнөөдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын  орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон банкийг  дахин санхүүжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан тус асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Бүлгийн хуралд  мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байгаа юм.

Э.ЖОНОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж