Хоёр бөхөөс допинг илэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Хоёр бөхөөс допинг илэрчээ

Хоёр бөхөөс допинг илэрчээ

БСШУСЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар болон Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хүрээнд Үндэсний шигшээ баг болон үндэсний бөх, бодибилдинг, пауэрлифтингийн тамирчдаас допингийн шинжилгээг тэмцээний болон тэмцээний бус үед авч байгааг олон нийтэд мэдээлж байсан. Тэгвэл 2018 оны эхээр үндэсний бөхчүүдээс шинжилгээ авахад хориотой бодис хэрэглэсэн хоёр бөх байжээ. Одоогоор бөхчүүд давтан шинжилгээнд орж ‘Б’ сорьцыг шинжлүүлэх эрхтэй аж. 

“Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд нийт 43 бөх допингийн шинжилгээнд хамрагдаад байна. Тодруулбал:

  • 2017.12.09-нд 16 бөх шинжилгээ авахад аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбарын нараас
  • 2017.12.17-нд 4 бөхөөс шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нараас
  • 2017.12.29-нд 11 бөхөөс шинжилгээ авахад улсын заан Б.Пүрэвсайханы шинжилгээнээс допинг илэрсэн байна.   

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гурван бөхөөс, хоёрдугаар сарын 15-д зургаан бөхөөс шинжилгээ авахад тус бүр нэг нэг бөх хориотой бодис хэрэглэсэн нь илэрчээ. Эдгээр бөхчүүдэд шинжилгээний хариуг өгсөн бөгөөд тухайн бөх “Б” сорьцоо шинжлүүлэх эрхтэй учир одоогоор олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй юм байна.

Харин гуравдугаар сарын 17-д авсан гурван бөхөөс шинжилгээ авахад хориглосон бодис илэрээгүй байгааг Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр олон нийтэд мэдээллээ.

Допингийн шинжилгээг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид өгдөг байна. Энэхүү лаборатори нь Олон улсын олимпийн хорооны итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд зарим үед ачаалал ихтэй байдгаас шинжилгээний хариу удаж ирэх тохиолдол гардаг аж. Тиймээс өнөөдөр 2018 оны эхэнд авсан бөхчүүдийн шинжилгээнээс дахин хоёр бөх хориоглосон бодис илэрснийг олон нийтэд мэдээллээ. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж