ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн лидерүүд очих эсэх нь зарим орны хувьд хариулахад хэцүү асуулт болжээ.
Герман: Германы хөлбөмбөгийн шигшээ багийн фэн хатагтай Ангела Меркел дэлхийн аваргын тэмцээнд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Германы ерөнхийлөгч Франк-Уолтер Штаймайер оролцохгүй гэдгээ илэрхийлсэн ч бусад өндөр албан тушаалтнууд тэмцээнийг үзэхээр ОХУ-д очно гэжээ.
Украйн: Украйн улс өндөр дээд албан тушаалтнаа явуулахгүй гэхэд дэлхий нийт гайхахгүй байх. Тус улсын улстөрчид нь хөгжөөн дэмжигчдээс очихгүй байхыг шаардсан гэнэ. Украйны үндэсний олон нийтийн телевиз мөн дэлхийн аваргын төлөө тоглолтыг шууд дамжуулахаас татгалзжээ.
Их Британи: Их Британийн засгийн газар хийгээд Хатан хааны гэр бүлээс ямар ч гишүүн оролцохгүй гэдгээ ОХУ-ын экс тагнуул Сергей Скрипалыг хордуулсан хэрэг гарсны дараа Их Британийн засгийн газар зарласан юм.
Франц: Францын ерөнхийлөгч Эмманүэл Макроныг ОХУ-д айлчах үеэр дэлхийн аваргын тоглолтыг ирж үзэхийг асуусан сэтгүүлчийн асуултад баг нь хагас шигшээд үлдсэн тохиолдолд дэлхийн аваргыг үзэхээр ирнэ гэж хариулжээ.
Аргентин: Аргентин улсын ерөнхийлөгч Маурисио Макри оролцоно гэдгээ мэдэгдээд байсан ч улс орныхоо эдийн засгийн хямралаас болоод цуцалжээ.
Бразил: Бразилийн өмнөх ерөнхийлөгч Дилма Роуссеф, В.Путин нар 2014 оны дэлхийн аваргын тэмцээнд олон удаа хамт байгаа нь харагдсан. Үүний адилаар шинэ ерөнхийлөгч Мишел Темер ч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины урилгыг хүлээн авч, оролцох ажээ.
Испани: Испанийн шинэ ерөнхий сайд Педро Санчез өөрийн орны багийнхантай уулзсан ч тоглолтыг үзэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Дэлхийн хөлбөмбөгийн хорооны ерөнхийлөгч Жианни Инфантино саяхан ОХУ-д айлчлахдаа спортыг улс төржүүлэхгүй байхыг хүсч, улс төрийн өндөр албан тушаалтнууд дэлхийн аваргын тэмцээнийг ирж үзэхээр төлөвлөж байгаа бол бодлоо өөрчлөх хэрэггүйг зөвлөжээ.
Эх сурвалж: DW