БНХАУ өөрчлөлт шинэчлэлтийн сүүлийн 40 жилийн туршлагаа хөрш зэргэлдээ улс оронтойгоо хуваалцах зорилгоор Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяныг зохион байгуулж байна.
Энэ сарын 7-нд ӨМӨЗО-ны Хөххотод албан ёсны нээлтээ хийсэн уг арга хэмжээний хүрээнд хоёр орны 40 сэтгүүлчтэй баг хоёр зам маршрутад хуваагдан Улаанцав – Шилийн гол – Жанчхүү, Хөххот – Баяннуур – Ордос хотуудад амжилттай ажиллаж байна. ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулж байгаа сурвалжлагын аянд манай талаас Синьхуа агентлаг, Хятадын олон улсын радио, Төв телевиз,, Өвөр Монголын “Одон” телевиз, “Солонго” мэдээллийн төв, “Талын дуу хоолой” радио станцын монгол хэлээрх нийтлэл нэвтрүүлгийн албад, Монгол улсаас Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, МОНЦАМЭ агентлаг, “Өдрийн сонин”, FM 107.5 богино долгионы радио, “Зууны мэдээ” сонин, NEWS агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын хорь, хорин сэтгүүлч оролцож байгаа юм. Сэтгүүлчид долоо хоногийн хугацаанд дээр дурдсан нутаг орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэлтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж мэдээ мэдээлэл бэлтгэх ажээ.
Холбоотой мэдээ