Бугат хотын гэрэл зурагчид бүтээлээ дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Бугат хотын гэрэл зурагчид бүтээлээ дэлгэжээ

Бугат хотын гэрэл зурагчид бүтээлээ дэлгэжээ

“Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-ны /МГЗНХ/ урилгаар Өвөрмонголын Бугат хотын гэрэл зурагчид “Мони энгэр дэх эртний хийд-Бадигар сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгээ Монголын театрын музейд өнөөдрөөс /2018.06.11/ нээж байна. Үзэсгэлэнд ӨМӨЗО-ы Бугат хотын гэрэл зурагчдын холбооны дарга Х.Шохуа болон 20 орчим гэрэл зурагчид бүтээлээ дэлгэжээ. Үүнд Бадигар сүмийн сүүлийн 10 жилийн өнгө үзэмж, шашны зан үйл, аж ахуйн байдлыг харуулсан 60 гаруй уран бүтээл багтжээ. Дээрх хамтын үйл ажиллагаагаар дамжуулан Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/, Өвөр Монголын Өөртөө Засах Орны /ӨМӨЗО/ Бугат хотын гэрэл зурагчдын цаашдын харилцаа илүү сайжирна гэж үзэж байна.

Ц.Бадамханд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж