Монголын хүүхдийн урлан бүтээх төвд өнөөдрөөс /2018.06.11/ эхлэн “Дэлхийн иогийн өдөр”-т зориулсан үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд иогийн үндсэн байрлалыг харуулсан 30 гаруй гэрэл зураг тавигджээ. Энэхүү үзэсгэлэнд ирснээр иогийн үндсэн байрлалуудыг үзэж сонирхохоос гадна иогоор хичээллэх нь ямар үр дүнтэйг мэдэж авч болох гэнэ. Монгол Улс дөрөв дэх жилдээ “Дэлхийн иогийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа нь энэ юм. Үзэсгэлэн энэ сарын 21-ийг дуустал 10 хоног үргэлжилнэ.
Б. Мөнгөнтуул