Нийслэлийн 50 багшийг “FISA” шалгалтанд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 50 багшийг “FISA” шалгалтанд бэлтгэж байна

Нийслэлийн 50 багшийг “FISA” шалгалтанд бэлтгэж байна

Гурван жил тутамд дэлхийн 80 гаруй улс орон, боловсролын систем нь хүүхэд залуучуудыг ажил, амьдралд хэрхэн бэлтгэж буйг харьцуулах зорилгоор “FISA” шалгалтыг зохион байгуулдаг. Анх 1998 онд эдийн засгийн хамтын нөхөрлөлийн орнууд санаачлан, 15 настай хүүхдүүдээс математик, байгалийн ухаан, уншлагын хичээлээр “Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр” буюу “PISA”-г авдаг болсон юм.

Тэгвэл БОАЖЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, НИТХ хамтран “PISA” шалгалтанд бэлтгэх 50 сургагч, чиглүүлэх багшийг сургалтад хамруулж байна. Нийслэлийн ЕБС-ийн багш, судлаач, мэргэжилтнүүдэд PISA-ийн талаар судалж, даалгавар биелүүлэх юм. Сургалтад оролцогчдод ХБНГУ-ын иргэн, профессор Бернд Майер хичээл зааж, тухайн сэдвийн лекц уншин, багш нартай хэлэлцүүлэг хийнэ.

НИТХ-ын Тэргүүлэгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал “Монгол Улсын Засгийн газрын  2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Монгол улс 2021 онд PISA-д орно гэж тусгасан байгаа. Энэ хүрээнд 15 настай, төгсөх ангийн сурагчдаа олон улсын үнэлгээний шалгалтад оруулах зорилготой байна. Энэ шалгалтын гол онцлог нь тухайн гишүүн орнуудын ерөнхий боловсрол нь тухайн орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж чадаж байгаа эсэх, мөн ЕБС-иас олгож байгаа мэдлэг нь хүүхдэд чадамж болж, нийгмийн амьдралд нь бодитоор нөлөөлж байгааг шалгадаг шалгалт юм. Манай улс ирээдүй болсон хүүхдүүдээ хэрхэн бэлдэж байгаа гэдгээ дотоодын үнэлгээгээрээ л үнэлж байна. Харин бид бусад улс орны жишгээр үнэлж, олон улсын чиг хандлагатай боловсролын салбараа хөл нийлүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Сургалтад оролцогчид өөрсдийн судлахыг хүссэн зүйлээ гадаад багшид танилцууллаа.

ХБНГУ-ын иргэн, профессор Бернд Майер “Энэ сургалт маш сайн зохион байгуулалттай болж байна. Зохион байгуулж буй хүмүүс болон хатагтай Д.Мөнхжаргалд талархлаа илэрхийлье. Хамгийн гол нь сургалтад оролцох хүмүүсээ сонгохдоо маш их анхаарсанд талархая. Ирсэн багш нар юуны төлөө энэхүү сургалтад ирсэн гэдгээ маш сайн ойлгосон байна. Тиймээс хоорондоо маш амар харилцан ойлголцож, даалгаврын боловсруулалтаа хийнэ. Хамгийн гол нь багш нар сурагчдад амьдралд ойр байдлаар хичээл заах хэрэгтэй. Мөн энэхүү сэдвийг багш нар сонирхож байгаа учраас сургалт явуулахад илүү таатай байна” гэлээ.

Багш нарыг таван баг болгон хувааж PISA-гийн өмнө нь биелүүлдэг даалгаврыг монгол үндэсний уялдааг тусган боловсруулсан даалгаварыг хийлгэх юм байна. Мөн ажиглагч  багш тэдний даалгавар боловсруулах процесс, идэвхи, оролцоог хянаж оноо өгч, сайн багш нарыг шалгаруулна.

НИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж